Tuesday, March 27, 2007

Ноён нуруутай бай...

Монголчуудын түүний дотор төв халхууд хэзээнээс үр хүүхэддээ энэ үгийг хэлдэг дээ. Сагсуу биш сэргэлэн цовоо, өөнтөгч биш чигч шударага, долигонуур биш найрсаг, гаж биш зарчимтай гэхчлэн аливаад туйлшрахгүй, "хорвоог гэгээн тунгалаг нүдээр харж, холч уудам ухаанаар тунгаан бодох сэтгэлийн их тэнхээтэй байх ёстой"г хэлж захисаар ирсэнсэн. Гэтэл үгүй ч юм шиг. Болно доо. Зөв нь буруугаа, зөөлөн хатуугаа дийлдэгдээ гэж бодсоор явтал, өнөөдөр байдал нэг л биш болжээ. Нийслэл хотод маань хамгийн их үндэстэн болох халхууд хүн амын ихэнхийг бүрдүүлэн амьдарч байна. Гэтэл төр засгийн болон мөнгө санхүүгийн бараг бүх эрх мэдэл увсынхны мэдэлд, одоо бүр хүрээгээ тэлж баруун хэдэн аймгийнхны мэдэлд шилжиж тэд ийм байх ёстой мэт аашилж эрээгээ алдаж эхэллээ. Ийм маягаар нь адилхан бодож сэтгэж үзвэл Эзэн богдоос минь их хурлын дарга үнэхээр илүү гэж үү, Норовбанзад гуайг хир дуулдаг гэж боддог юм болоо, Дэндэвийн Пүрэвдорж, Бавуугийн Лхагвасүрэнгийн яруу найраг, Маамын "Газар шороо"ноос зах зух нь харагдаж байгаа сэтгэлгээний царыг, хутгаж, хуйвалдаж, хутга араас нь шааж, худлаа нэгнийгээ хөөрөгдөж, хүчээр нэгнийгээ гаргаж байгаатайгаа зүйрлэн "янзын гое чадаж байна" гэж мангуурч байгаа энэ хэдэн хүн амитадыг яах ёстой юм болоо. Өөрсдөө юм бодно, идэж цадна, эрүү нь чилнэ л гэж лав байхгүй юм байна. Мянганбаяраас өөр алт гаргачих геологийн инженер, Алтанхуяг, Баяртсайхан хоёр дээр нь Хүрэлбаатараас илүү санхүүчид гэх мэт үнэхээр алга гэж үү. Аливаа юм туйлшрах маш аюултай бөгөөд "муугийн хор олонд" гэдэгдээ , ийм маягаар дахиад гурван жил явах юм бол, энэ зөрчил маш их хурцдаж "эргэж ирэхгүй аянд мордсон" гэдэг шиг юм их болох вий дээ. Сэхээрээсэй. Шуналаа дарж чадвал жаргалтай гэж...